Өөрийн ….ээ бичих

Aldarmaa Ganbat
Aug 22, 2022

--

Нэг телевизийн шоун дээр сэтгэл зүйчээр докторын зэрэг горилж буй мастер оролцсон юм. Тэр шоуны оролцогчдоор зан төлөвийн тест ажиллуулан тус бүрийнх нь онцлог шинжийг хэлж өгөв. Бүгд л таарч байна гэж уулга алдана. Хамгийн сонирхолтой нь сүүлийн даалгавар нь өөрийн гэрээслэлээ бичих байсан. Оролцогчид гайхан яагаад бичих хэрэгтэйг асуутал өөрийгөө энэ хорвоогоос явсны дараа ямраар дурсагдахаа бичвэл тэр нь тухайн хүнд луужин нь болж өгдөг гэнэ.

Маш олон зүйлүүд дундаас өөрийн чаддаг зүйлээ олох нь амаргүй л дээ. Гэхдээ тууштай байж олж чадвал чамайг аяндаа чиглүүлээд өгнө. Өнгөрсөн цаг хугацаагаа хий хоосон өнгөрүүлчихлээ гэж битгий бодоорой. Чи чадлаараа л өөрийн эхлэх цэгээ олох гэж явсан хэрэг. Харин ирээдүйд ирэх цаг хугацааг өөрийн хүссэн зүйлээ хийж, харамсалгүй өнгөрүүлээрэй.

2022.08.22

--

--