Удаан хугацааны дараа

--

Гарцан дээр хүмүүс гэрлэн дохио солигдохыг хүлээдэг шиг хүн бүрт өөрсдийн цаг хугацаа гэж байдаг. Яг үнэндээ тэр цаг хугацааг хүлээхээс өөр бидэнд хийж чадах зүйл байхгүй. Хэдий чи болоогүй байхад хамаг хүчээрээ хичээсэн ч эцэст нь чи л шархлана. Бас эргэн тойрны хүмүүсээ шархлуулна.

Өөрийн цаг хугацаандаа эзэн нь байх хэрэгтэй.

Гарцан дээр гэрэл солигдохыг хүлээж байгаа нэгэнд:

Ногоон гэрэл удаан хүлээлгэх юм шиг,

Улаан гэрэл хэтэрхий аюултай,

Шар гэрэл арай л хурдан мэт санагдана.

Хийх ёстойгоо хийж, ямар ч зовлонг даваад гарна гэсэн итгэл одоо нэгэнт үгүй болжээ. Байх ёсгүй газраа байна уу? , буруу замаар хий зовлон дунд бүдчиж яваа юм биш биз? гэсэн бодлууд ар араасаа хөвөрсөөр л…

Хэзээ чиний цаг гэж бодно тэр үед хамгийн сайнаараа хичээгээрэй.

2022_PEACE

--

--