Сэтгэл хүрсэн газар үйлдэл хүрдэг…

Aldarmaa Ganbat
Apr 29, 2022

--

Энэ үгийг хаана сонссоноо санахгүй байна. Хэн хэлсэнийг ч мэдэхгүй. Тухайн үедээ нийтлэл бичнэ гээл дравт үүсгэсэн байжээ. Бас одоо ч юу бичихээ мэдэхгүй байна. Гэхдээ миний одоогийн бодол нэг иймэрхүү л байна даа.

Бодоод байхад ямар ч зүйлийг хийхэд сэтгэл, хариуцлага, хандлага маш чухал. Хандлагаас хариуцлага мэдрэгдэж, хариуцлагаас сэтгэл харагддаг. Сэтгэлтэй байна гэдэг бүгдэд найр тавина гэсэн үг биш.

Бас арай өөрөөр сэтгэл гэдэг зүйлийг харвал өөрийн ирээдүйгээ төлөвлөхдөө сэтгэлдээ багтаж болох хэмжээгээр төсөөлж, төлөвлөхийг хичээдэг. Сэтгэл дотор чинь багтаж байвал чи зорисон зүйлээ хийж чаднаа л гэсэн үг.

Сэтгэлийн хэмжээ бүгд өөр байдаг.

Та нар сэтгэл гэдгийг ямар утгаар ойлгож байна?

Сэтгэл хэр том бол?

--

--