Сонин сайхан

Aldarmaa Ganbat
1 min readFeb 18, 2024

--

Photo by Priscilla Du Preez 🇨🇦 on Unsplash

Американо халуун, дунд хэмжээтэй, эндээ уухаар нэгийг.

Амралтын өдөр бүр кофетой хамт өөртэйгөө ярилцах цаг гаргаад хэсэг хугацаа өнгөрч. Өнгөрсөн хугацаанд /өнгөрсөн хугацааг яг тоогоор илэрхийлэхэд хэцүү юм/ маш олон зүйл болсон байна. Энэ бүхнийг кофетой хуваалцав, яг л найзтайгаа ярилцаж байгаа мэт. Гунигтай, жаргалтай, хэцүү бачимдсан гээд олон төрлийн мэдрэмж бий болоход кофе л тайвшруулж байсныг сая анзаарав. Тэгээд л сайн найз мэт санагдсан аж. Нэг сайхан халуун американо уунгаа бодол, мэдрэмжүүдээ дэвтэрт буулгалаа. Жоохон учир битүүлэг гэхдээ зүгээр.

За тэгээд сонин сайхан гэвэл би гэдэг хүн нойрныхоо хэмнэлийг алдаад, олж авах гээд бөөн тэмцэл. Өөртөө суулгаж буй зөв дадал нэртэй өдөр бүр хийж байсан жижиг өөрчлөлт, хичээл зүтгэлээ гаргадаг зүйлсээ алдаад дадал биш болгож орхижээ хөөрхий. Одоо тэгээд нэг нэгээр нь буцааж авчирах оролдлогууд хийж л байна. Бас нэг юм гэвэл би бодит байдал хүлээлт хоёрыг нийцүүлэх гэж хичээх үед л бурууддаг гэдгийг ойлгосон. Өнгөрсөнд гаргасан шийдвэрүүд тухайн мөч бүрийн хамгийн зөв нь байсан гэвэл үгүй. Гэхдээ нэгэнт цэгцэрсэн тул хийх ёстой зүйлээ хийгээд урагшлаад л байя даа тэ. Өөрийгөө хайрлаж, идэвхтэй амьдарч, амьд гэдгээ өдөр бүр мэдрэх хэрэгтэй шүү.

Нам гүм, тухтай орчинд кофены дусал бүрийг амталж, мэдэрч уух тэр мөч ч бас гоё тэ.

УБ.240218

--

--