Би+ЦойлогсоZ

Aldarmaa Ganbat
1 min readNov 15, 2021

--

Яаж ч бодсон нэг газар бичиж тэмдэглэхгүй өнгөрөөж болохгүй ДОЛОО хоног өнгөрлөө.

Өдөр бүр аctive байдаг байсан. Тэр нь надад аз жаргал, өөрийнхөө зөв замаар явж байгааг мэдрүүлдэг байсан. Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд зүгээр л урдахаа хийгээд яв гэхээс өөр сонголтгүй болсон. Тэр замаар алхаж үзсэн. Үнэндээ надад тохироогүй.Хичнээн өмнөх шигээ байх боломжгүй болсон ч дотроос нэг зүйл гижигдээд хүүе ээ чи ийм хүн биш шдээ, юугаа хийгээд байгаан гэдэг байсан.

Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай, тэр цаг хугацааг тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Удаан хүлээсний эцэст би өмнөх шигээ энгийн цэцгэн зам биш өнгө алагласан цэцгэн замаар дахин алхаж эхэлсэн. Тэр замын нэг тод өнгө нь ЦойлогсоZ байлаа.

Хүн бүрт тэгш боломжийг олгох, бэрхшээлийг боломж болгох, миний үеийн залуус юу хүсэж мөрөөдөн хөдөлмөрлөж байна, экспертүүд залуучуудаас юу хүсэж байна гэдэг агуулгууд үнэхээр дутагдаж байсан бололтой. Эдгээр зүйлсийг сонссон хүмүүс зүгээр нэг сонсоод өнгөрөөх биш бодитоор хэрэгжүүлээсэй, хэрэгжүүлээд үр дүнгээ хуваалцаасай гэж хүсэж байна.

Хүн бүрт бууж өгөх цаг үе гарч ирдэг. Бууж өгөхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Тэр үед чамайг ойлгох, нөхөх, хамтдаа давах хүмүүс бол жинхэнэ шижир эрдэнээс ч үнэтэй чамд байгаа хөрөнгө шүү.

Эцэст нь:

Хийе гэвэл хийдэг

Бүтээе гэвэл бүтээдэг залуучууд байдаг шүү.

Z networking conference 2021 зохион байгуулагч, сайн дурын гишүүд

Хүндэтгэсэн: Г. Алдармаа

2021.11.15

--

--